Хэзээ хаана хэрхэн

2017-08-28,17:53
Хэзээ хаана,хэрхэн үхэхээ Хэрхэвч би тайлж чадахгүй Унтарсан зүрхний мигь гал Хэзээ сэдэрч Уйт бодлын минь дөл Хэзээ цогшиж Учрах ирээдүйн замнал Хэзээ гольдирлоо олж Ухаантан нэрийн дор, мунхагнууд Хэдий үед үхэхийг нь Учирлан гуйгаад ч би таашгүй Яг одоо ч өсөн нэмэгдэх Өдөр бүрийн зовнил минь Ямархан орон зайг туулж Өнөөдөр чамд ойлгохдыг Амьд ахуйлаг бүхэн Байгалиас хичнээн хол тасарсныг Анирлан байж сонсдогтоо л баярланам Цадиг түүхийн их хуудас Нэг нэгээр сэрчигнэлээ ч Цаашлан одох цаг хугацаа Нимгэн гэгч хоргодлоо ч Тэргүүн удаа мэхмийлгэсэн энэ зүрхээ Тэр ганцааралдаа хадгалж,орь гасарна Дууны төгсгөл бүхэн эхлэл шиг санагдах Дур зоргоор нас минь Эхийн хэвлийгээс дахин бүрэлдэх шиг Эцэс төгсгөлгүй энэ их урт зам Шулуухан хэлэхэд там шиг хийгэд Шугамдсан мэт дардан байдаг бол Хэзээ хаана,хэрхэн үхэхээ Хэрэвч би тайлж чадах байсан ... Отгонбаяр овогтой Жавхлан
бичсэн: Отгонбаяр овогтой Жавхлан төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 10 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Энэ чинь фасебоок ээр тараад од болоод байгаа шүү дээ. Эндээс ингэж уншдаг юм байжээ
Зочин хэзээ бичсэн: 08:45, 2017-09-07 | Холбоос | |
Таалагдлаа таалагдлаа
Зочин хэзээ бичсэн: 13:15, 2017-09-05 | Холбоос | |



:-)